#ЭХ_ДЭЛХИЙН_ЭКО_ЭЛЧ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-04-03

#ЭХ_ДЭЛХИЙН_ЭКО_ЭЛЧ Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг өгөх, байгальдаа ээлтэй амьдрахад иргэн бүрийг оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор "Эх дэлхийн Эко элч" хөтөлбөрийг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын газраас санаачлан зарлаж байна. Уг хөтөлбөрт Өмнөговь аймгийн 14 сум, Даланзадгад сумын 10 баг тус бүрээс шалгарсан 22-35 насны 1 оролцогч оролцоно. Хөтөлбөрт шалгарсан оролцогч Даланзадгад хотноо 6 өдрийн сургалт, танилцах аялалд оролцож байгаль орчны талаар мэдлэгээ тэлэх юм. Бүртгэлийг Эх дэлхийн Эко элч - Google Forms линкээр 2023 оны 04 сарын 10-ны өдрийг дуустал хүлээн авна. https://docs.google.com/.../1IHiPkNspl64H4_Z6Pqx5ID.../edit

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.205.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.