ХОВД: ГХУСАЗСЗ-ИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН БАГ ДУУТ СУМАНД АЖИЛЛАЛАА
Б.Норовням
Үйл явдал
/
2023-05-05
Аймгийн ИТХ-ын даргын баталсан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтарсан арга хэмжээ”-ний удирдамжийн дагуу ажлын хэсгийн гишүүд Дуут суманд ажиллалаа.
Ажлын хэсэг Дуут сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж тухайн орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг танилцуулан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх мэдээ мэдээллийг хүргэн 10 төрлийн 400 гаруй гарын авлага тараах материалыг түгээн ажиллалаа.
Уулзалт арга хэмжээнд Дуут сумын 80 орчим иргэд, ЕБС-ийн 100 гаруй сурагч оролцлоо.
Цаашид иргэдээс ирсэн санал, хүсэлтүүдийг холбогдох байгууллагуудын дарга нарт уламжлах асуудлыг албан бичгээр хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэ үеэр аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч Т.Батмөнх ЕБС-ийн сурагчдад 2 удаагийн сургалт зохион байгууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.136.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.