ог: "Эрүүл ой - эрүүл хүн" уриан дор өглөөний алхалт зохион байгууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-01

“ОЙН АРЧИЛГАА, ЦЭВЭРЛЭГЭЭ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЯВАГДЛАА

?Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас "Эрүүл ой - Эрүүл хүн" уриан дор долоо хоног бүрийн бямба гарагт өглөөний алхалт зохион байгуулж байгаа. Олон нийтэд ой модны ач холбогдлыг ойлгуулах, мэдлэг нэмэх, хайрлах, хамгаалах сэдэл төрүүлэх зорилготой сайн дурын ажил маань маш амжилттай явагдсаар байна.

?Өнгөрөгч бямба гараг буюу 04 дүгээр сарын 29-ний өдөр бид “Ойн арчилгаа, цэвэрлэгээ” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулсан юм. Энэ удаагийн сургалтад Монгол Улс дахь НҮБ-ын нийгэмлэгээс байгаль эх дэлхийдээ хайртай хүүхэд, залууст зориулсан "JUNIOR RANGERS" буюу “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийн сурагчид оролцлоо.

?Манай сургалтад идэвхтэй оролцсон “Өсвөрийн байгаль хамгаалагч” хүүхдүүддээ талархаж буйн зэрэгцээ цаашдын байгаль хамгаалах хүсэл мөрөөдөл, их үйлст нь томоос том амжилт хүсье.

?Ойн арчилгаа гэдэгт ойн хэвийн өсөлт хөгжилтийг хангах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор моддын титэм нийлэх үеэс эхлэн үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолтын нас хүртэлх хугацаанд модыг үе шаттайгаар огтлох арга хэмжээ хамаарна.

?Ойн арчилгаа, цэвэрлэгээ хийснээр шигүү ургасан зулзаган ойд гэрлийн хэмжээг нэмэгдүүлж, модны өсөлт, хөгжилтийг түргэтгэх, тэжээлийн талбайг нэмэгдүүлэх, дунд насны модны өсөлтийг түргэтгэж, болцын насыг богиносгох боломжтой.

?Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин болон хүчтэй салхи, их цасны нөлөөгөөр унасан мод, гишүү, мод бэлтгэлийн үлдэгдлийг ойгоос гаргах цэвэрлэгээний ажил гээд олон талын мэдээллийг ард иргэдэд түгээхийг зорьж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модUNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.71.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.