ог:БОАЖЯ, ДЭЛХИЙН БАНК, ОЙН газрын хамтарсан төслийн хэлэлцүүлэг боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-04-28
БОАЖЯ-НЫ ДЭД САЙД М.ГАНБААТАР: 2030 ОН ГЭХЭД ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ 22,7 ХУВИАР БУУРУУЛАХ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

 

?Монгол улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын талуудын байгуулсан Парисын хэлэлцээрт нэгдэн орж, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийг тодорхойлж баталсан. Мөн урт дунд хугацааны хөгжлийн бодлого стратегид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох зорилтуудыг тавьж ажиллаж байгаа бөгөөд, олон төсөл, хөтөлбөр арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.

?Монгол Улсын хувьд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Засгийн газрын 407 дугаар тогтоолоор баталж, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг ердийн нөхцөлтэй харьцуулахад 22.7 хувиар бууруулах зорилт тавьсан.

?Эдгээр зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход эрчим хүчний эх үүсвэрүүдийг хатуу түлшнээс бусад эх үүсвэрээс гаргадаг болгох, уламжлалт мал аж ахуй, газар тариалан, барилга байгууламж, зам тээвэр, олборлох аж үйлдвэрийн салбаруудын техник технологийг шинэчлэх, эдийн засгийг бүхэлд нь байгаль экологи, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, шинэ арга технологийг нутагшуулах замаар өртгийг бууруулж, өгөөжийг нэмэгдүүлэх суурь шилжилтийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Эдгээр зорилтуудыг 2030 он гэхэд бүрэн биелүүлэхэд нийт 11.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо судалгаа байна.

?Дэлхийн Банк болон Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам хамтран “Монгол орны хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бууруулахад чиглэсэн байгальд суурилсан шийдлүүдийг төлөвлөх” судалгааг Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорноговь аймгуудад хийж гүйцэтгэн, судалгааны үр дүнд боловсруулсан материал, үр дүнгээ семинарт хуваалцлаа.

?Судалгааны ажлын үндсэн зорилго нь сонгон авсан байгальд суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг бууруулах боломж хэр байгааг үнэлэх зорилготой. Мөн үндэсний хэмжээнд эдгээр шийдлүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагаануудыг тодорхойлоход чиглэсэн бөгөөд байгальд суурилсан шийдлүүдэд мод тарих, ойжуулах, ойн болон бэлчээрийн менежментийг сайжруулах, хүлэрт намгийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, агро-ойжуулалт зэрэг олон чиглэлийг хамруулж байна.

?Энэхүү судалгааны ажлын үр дүн нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого стратегийн зорилтуудыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн итгэж байна.

Эцэст нь бид энэ уулзалтаар Дэлхийн Банктай цаашид хамтран ажиллах үйл ажиллагаагаа өргөжүүлэн, ямар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар нухацтай хэлэлцэнэ гэж найдаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамWorld Bank Mongolia - Дэлхийн Банк

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.96.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.