ХОВД: ГХУСАЗСЗ-ИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН БАГ ХОВД СУМАНД АЖИЛЛАЛАА
Б.Норовням
Үйл явдал
/
2023-04-11
Аймгийн ИТХ-ын даргын баталсан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтарсан арга хэмжээ”-ний удирдамжийн дагуу ажлын хэсгийн гишүүд Ховд суманд ажиллалаа.
Ажлын хэсэг Ховд сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж тухайн орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг танилцуулан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх мэдээ мэдээллийг хүргэн 10 төрлийн 500 гаруй гарын авлага тараах материалыг түгээн ажиллалаа.
Уулзалт арга хэмжээнд Ховд сумын 100 орчим иргэд оролцон, мэдээлэл сонсож, санал хүсэлтээ хэллээ.
Цаашид холбогдох байгууллагуудын дарга нарт уламжлах асуудлыг албан бичгээр хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.125.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.