ХААБ: "ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ" Залуу малчдын чуулган, малчдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-06-20
 
Чуулганы үеэр Хөдөө аж ахуйн бирж нь “Малчин биржийн арилжаанд оролцох боломж ба үр ашиг” сэдвээр илтгэл тавив.
Хоёр өдөр үргэлжилсэн чуулга болон зөвлөгөөний онцлог нь малчид малын тооноос илүү чанарт анхаарч байгаа бөгөөд үүнд төр засгийн бодлого, дэмжлэг авах, мэргэжлийн байгууллагын оролцоо, дэмжлэг ихээхэн хэрэгтэй байгааг онцлон хэлэлцэв.
Мөн аймгийн аварга малчин өрхийг малын тооноос илүүтэйгээр нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал, бэлчээрийг даацад нь тохируулан ашигласан байдал, сүргийн эргэлтийг нэмэгдүүлсэн байдал гэх мэт үзүүлэлтүүдээр шалгаруулах нь зүйтэй байгааг залуу, дунд, ахмад үеийн малчид дуу нэгтэйгээр дэмжиж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.93.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.