ХААБ: МАЛ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭХЭД ТӨР, МАЛЧИД, ХУВИЙН ХЭВШИЛ ХАМТРАН АЖИЛЛАНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-06-12
“Монгол орны хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” (АДАПТ) төслөөс уур амьсгалд тэсвэртэй хөгжлийн шалгуур хангасан мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжих, зах зээлтэй холбох ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, малчдын байгууллагын (малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоо) төлөөллийг хамруулсан хөрөнгө оруулалтын үзэсгэлэнг зохион байгуулж байна.
АДАПТ төслийн хүрээнд 8 суманд дараах загвар үйл ажиллагааг туршин хэрэгжүүлнэ.
Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх бэлчээр ашиглалтын гэрээ, малчдын зүгээс гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд нь сумын удирдлагаас дэмжлэг үзүүлэх урамшуулал (эко системийн үйлчилгээний төлбөр)
Малчдын бүлгүүд нь гэрээт бэлчээрийн түвшинд халдварт өвчингүй, эрүүл, тайван нутаг тогтоох үүрэг хүлээж бүтээгдэхүүний чанарыг хангах
Хурга махлуулж өсвөр насны малыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг малчдын байгууллага хэрэгжүүлэх
Мал, мах, ноолуурыг нэг цэгт төвлөрүүлж, чанар, гарал үүслийн хянан баталгаа гаргах, хоршоо, ХАА-н биржээр дамжуулан хамтран ажиллах хувийн боловсруулах үйлдвэрт худалдан борлуулах
Төсвийн хуулийн 60.2.8-д заасан малын тоо толгойн албан татвараас санхүүжин сумдад хэрэгжүүлэх боломжтой уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлийн загвар үйл ажиллагааг сумдад хэрэгжүүлж дээрх үр дүнд хүрэх.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.134.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.