ХААБ : “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭНЭ САРЫН 20-26-НД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД БОЛНО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-09-20
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтыг ажиллагааг сайжруулах, тухайн жилийн ажил үйлсээ дүгнэн хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор жил бүр “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Өдгөө 18 дахь жилдээ зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээг 09 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээнд нийслэл, орон нутгийн 500 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 3000 орчим нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр зорьж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.129.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.