ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН "НЭЭЛТТЭЙ ӨМНӨГОВЬ" ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА.
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-05-15
Тус чуулганд Даланзадгад, Баяндалай, Номгон, Цогт-Овоо, Цогтцэций, Ханбогд сумдаас хосууд оролцож байна.
Энэхүү чуулганы үеэр хосуудад гэрлэлтийн гэрчилгээ гардуулах бөгөөд хэлэлцүүлэг зохион байгуулах, уран сайхны кино үзэх, азын сугалаа зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болох юм байна.
Мөн “Сайн иргэн-Сайн ирээдүй" зан чанарын академийн багш, АБТА Ц.Бадамхатан, багш н.Нарангэрэл нар урилгаар оролцож, "Хосын жор", "Хайрын 5 хэл" зэрэг сургалтуудыг орж, гэр бүлүүдэд эерэг хандлага, бат бөх харилцааг бий болгох дадлага ажлуудыг зохион байгуулах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.95.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.