ХААБ: “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-09-26
 
Шилдэг аж ахуйн нэгжүүдийн шагналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, сайдын зөвлөх Б.Батбаатар, ХШҮДАГ-ын дарга Б.Санчирдорж, УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг нар гардуулж, баяр хүргэлээ.
Хүнс, хоол үйлдвэрлэлийн салбар
1. Шилдэг шинэ бүтээгдэхүүн - Апу дейри ХХК - Лактозгүй сүү
2. Импортыг орлох шилдэг хүнс - Дархан-Уул аймгийн иргэн Б.Оюунцэцэг - Золбоо зөгийн бал
3. Орон нутгийн шилдэг хүнс үйлдвэрлэгч - Хөвсгөл аяны жолоо ХХК
4. Шилдэг органик хүнс үйлдвэрлэгч - Шинэ амттан ХХК
5. Экспортын шилдэг хүнс - Хүнс комплекс ХХК – Кето ветчина
6. Шилдэг аймаг - Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
7. Онцлох шимт хоол, хүнс - Хангай миллс ХХК - Бүхэл үрийн гурил
?Газар тариалангийн салбар
1. Шилдэг сум - Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газар
2. Ил талбайн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин - JICA Өвсний үндэс төсөл "Бөөрөнхий сонгины шинэ сортыг нутагшуулах замаар брэнд бүтээгдэхүүн үүсгэн түүний борлуулалтын гинжин хэлхээг бүрэлдүүлэх төсөл" Агрономч Д.Батцэнгэл
3. Хүлэмжийн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин - Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн Ч.Долгорсүрэн
4. Хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин - Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн С.Оюунтүлхүүр
5. Шилдэг жимс жимсгэнийн суулгац үржүүлэгч - Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн Д.Баттөр
6. Шилдэг аж ахуйн нэгж - Хэнтий амгийн Мөрөн сумын "Ургац өргөө” ХХК
7. Шилдэг жимсчин - Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Ж.Энхзаяа
8. Шилдэг хоршоо - Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Бүтээлч шаамар хоршоо”
?️Хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбар
1. Онцлох шинэ бүтээгдэхүүн - Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо ГҮТББ - Цэцэрлэгийн хүүхдийн “Найзууд” биеийн тамирын хувцас
2. Онцлох шинэ бүтээгдэхүүн - Юргана индастри ХХК - "Ургана брэнд"-ийн жамц давстай шүдний ОО
3. Экспортын шилдэг бүтээгдэхүүн - Жинстмөрөн ХХК - Хөх сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн
4. Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн - Монкрем ХХК – Хүүхдийн арчилгааны Маалай моолой брэнд
5. Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн - Хийлэн хийц ХХК – Хийлэн брэнд
6. Шилдэг хоршоо - Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын "Эхэн сүвэйн баялаг хоршоо"
7. “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяны шилдэг оролцогч - Урлахуйн жигүүр ХХК
8. “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяны шилдэг оролцогч - Батэм ХХК
"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023" үзэсгэлэн, худалдаанд нийслэл, орон нутгийн хүнс, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 500 аж ахуй нэгж 3000 гаруй бүтээгдэхүүнээрээ 9 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд оролцсон юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.103.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.