ХААБ: ХАА САЛБАРЫН САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ ГАРЦ, ШИЙДЭЛ” ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-09-28
 
Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын тогтвортой өсөлтийг хангах санхүүжилтийн загвар болон шинэлэг арга хэрэгслүүдийг оролцогч талуудаар хэлэлцүүлж шийдлийг санал болгох зорилготой “Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийн шинэ гарц, шийдэл” Форум зохион байгуулагдлаа.
Форумыг нээж АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанган, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар нар үг хэлэв.
Форумын үеэр АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” BEST хөтөлбөрийн үр дүнг танилцуулав.
Салбарын судлаач, мэргэжилтнүүд Хөдөө аж ахуйн санхүүжилтийн стратеги сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдэл эрэлхийлэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.159.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.