ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДЭД 100 ХҮЛЭМЖИЙГ 70 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОЛОО
Үйл явдал
/
2023-05-29

Иргэдийг эрүүл хоол хүнсээр хангах, орон нутгийнхаа хүнсний ногооны хэрэгцээг өөрсдөө тариалах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд 100 ширхэг хүлэмжийг газар тариалан эрхлэгчдэд олголоо. Мөн хүлэмжийн аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрхэлж, ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ХААИС-ийн багш нарыг урьж ирүүлэн сургалт зөвлөгөө өгч, гарын авлага, үр, үрсэлгээ зэргийг хүлэмжийн хамтаар гардуулан өгч байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.159.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.