ХААБ: “АРЬС ШИР, НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН-2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ 17 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖ БАЙНА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-20
 
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023" үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, экспортын бодлогыг нэгтгэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, 2 мэргэжлийн холбоодын санаачилгаар “АРЬС ШИР, НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН-2023” нэгдсэн арга хэмжээг 17 дахь жилдээ зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд:
• Нэхий дээл, үслэг хувцас;
• Ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл хувцас;
• Савхин хувцас, арьсан гутал, цүнх;
• Хүнсний бүтээгдэхүүн;
• Бэлэг дурсгал, жижиг эдлэлээр төрөлжих ба энэ чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох ДАРХАН НЭХИЙ ХК, ДАРХАН МИНЖ ХХК, БУЛИГААР ХК, МОН ИРЭЭДҮЙ ХХК, АГНИ ХХК, БРЭНД ГУТАЛ ХХК, АЛТАЙ КАШМИР ХХК, ГОВЬ ХК, ГОЁО ХХК, БЛЮ СКАЙ КАШМЕР ХХК зэрэг 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байна.
100 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид эх оронч худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж 10 дугаар сарын 19- 23-ны өдрүүдэд Мишээл Экспогийн үзэсгэлэнгийн танхимд иргэдэд бүтээгдэхүүнээ танилцуулах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.12.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.