ХОВД: Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэрэмжит “Ууган харваа”-ны тэмцээн /2023.03.05/ боллоо
Б.Норовням
Үйл явдал
/
2023-03-06
Тэмцээнд 7 багийн 60 гаруй харваач оролцож Багийн харваа, Цуваа харваа гэсэн төрлүүдээр цэц мэргэнээ сорилоо.
Энэ үеэр шагайн харвааны спортыг аймаг орон нутагтаа хөгжүүлэх үйлсэд залуу хойч үедээ үлгэрлэн яваа ахмадуудад аймгийн ИТХ-ын гарын бэлгийг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
Багийн харвааны төрөлд:
Тэргүүн байранд Д.Давхарбаяр ахлагчтай Мон Эн Ко компанийн “Хос алтай” баг Дэд байранд Д.Бямбасүрэн ахлагчтай Ховд аймаг дахь Цагдаагийн газрын “Шонхорууд” баг
Гуравдугаар байранд аймгийн гоц мэргэн Б.Мөнгөншагай ахлагчтай Ховд Дулааны станц ТӨХК-ний “Аргай” баг
Цуваа харвааны төрөлд:
Тэргүүн байранд М.Оргил 20 сумаас 20 онож түрүүлсэн бол
Дэд байранд аймгийн гоц мэргэн Б.Мөнгөншагай 20 онож,
Гуравдугаар байранд залуу харваач Ж.Дагвадорж 18 онож,
Дөрөвдүгээр байранд аймгийн гоц мэргэн Ц.Пүрэвхүү 18 онож,
Тавдугаар байранд аймгийн гоц мэргэн Б.Очиртогтох 17 онож тус тус шалгарсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.37.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.