ХААБ: МАЛЫН ТӨВЛӨРСӨН АРИЛЖАА ЗАВХАН АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-13
 
Хөдөө Аж Ахуйн Бирж, Малын Удмын Сангийн Үндэсний Төв, Завхан аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар хамтран МУСҮТ-ийн Завхан аймаг дах цөм сүргийн салбар нэгжийн малаас ялган төвлөрүүлсэн 350 толгой бог малыг нэгдсэн зохион байгуулалттайгаар зах зээлд биржээр дамжуулан амьд малын форвaрд гэрээний арилжааг зохион байгууллаа.
Хөдөө аж ахуйн биржээс Завхан аймагт зохион байгуулсан форвард гэрээний арилжаанд 1 аж ахуйн нэгж, 3 иргэн оролцож, 350 толгой бог малыг амжилттай арилжлаа.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.80.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.