"ГОВЬ ФЕСТИВАЛЬ-2023" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Үйл явдал
/
2023-09-25

Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, газар тариалан эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах малчид, иргэдийн бизнесийн түншлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ боловсруулах, борлуулахад харилцан туршлага солилцох, зах зээлээ өргөжүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Говь фестиваль-2023” үзэсгэлэн худалдаа 202 оны 09 дүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэ удаагийн “Говь фестиваль-2023” үзэсгэлэн худалдаа нь орон нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх зорилгоор “Invest Gobi 2023” Өмнөговийн хөрөнгө оруулалтын чуулган нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохио байгуулагдаж буйгаараа онцлогтой болж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.202.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.