УСУГ: 180 ус түгээх худгийг 24 цагийн ажиллагаатай болгож бүрэн автоматжуулна
Үйл явдал
/
2023-09-01
Компакт гэрээний санхүүжилтээр Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах төслийн хүрээнд шугамын 180 ус түгээх байруудад суурилуулах IP 67 буюу ус, чийг, шороо тоосны хамгаалалттай цахилгааны самбар, IP55 буюу ус чийгний хамгаалалттай NVR самбарыг тус тус чанарын шаардлагын дагуу БНХАУ-ын Вэнжоу хотын “SAIPWELL” цахилгааны самбар угсралтын компанид үйлдвэрлэж, дотор тоног төхөөрөмжүүдийг угсарч байгаа билээ.
 
Самбаруудыг үйлдвэрлэх болон тоног төхөөрөмж угсрах ажлын явцтай танилцан, ажиллагааг шалгаж, турших ажлыг 2023 оны 8 сарын 25-27-ны өдрүүдэд амжилттай гүйцэтгэлээ. Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү дэд төслөөр гэр хорооллын шугамд холбогдсон 180 ус түгээх байр буюу худгийг 24 цагийн ажиллагаатай болгож бүрэн автоматжуулна. Ингэснээр гэр хорооллын оршин суугчдад усны үйлчилгээг ойртуулж, ус хангамжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.61.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.