“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд 43,2км-т байгууламж барихаар төлөвлөгдсөн
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-13
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж, Туул, Сэлбэ, Дунд голын орчимд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлэх зорилттой “СЭЛБЭ СЭРГЭЛТ” төсөл хэрэгжихээр болсон. Төслийн хүрээнд Дамбадаржаагийн цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэлх чиглэлийн 21.6 км авто зам, дугуйн зам, явган зам, гүүрэн байгууламж 12 ш, нүхэн гарц 7 ш, үерийн хамгаалалтын 43.2 км-т барилга байгууламж барихаар төлөвлөсөн. Уг бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах ажлыг эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Сэлбэ сэргэлт төслийн нэгж өнгөрсөн хугацаанд 12 удаагийн хурал зохион байгуулж, захиалагч, гүйцэтгэгч байгууллагуудын 21 удаагийн хурал зөвлөгөөнд оролцож захиалагчийн хяналт хийн ажиллаж байна.
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.97.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.