Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийг санал болгож байна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-13

Хувиараа бизнес эрхлэгч эмэгтэй эсвэл эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлд хамрагдан бараа материал худалдан авах болон үйл ажиллагааны ашиг, орлогоо нэмэгдүүлэх боломжтой.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Монгол улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол улсын иргэн, Монгол улсад бүртгэлтай аж ахуйн нэгж байх
  • Сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх
  • Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх
  • Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх
  • Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  • Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй байх
  • Бусад

Нэмэлт шалгуур үзүүлэлт:

Аж ахуй нэгж: /дараах шалгуурын аль нэгийг хангасан байх/

  • Гүйцэтгэх удирдлага нь эмэгтэй хүн байх;
  • Компанийн 51.0%-аас дээш хувийг эмэгтэй эсвэл эмэгтэйчүүд эзэмшдэг байх;
  • ТУЗ-ийн гишүүд болон Удирдлагын багийн аль нэгний хамгийн багадаа 30% нь эмэгтэйчүүд эзэлдэг байх;
  • Нөхөрлөл, Хоршооны гишүүдийн 51.0%-аас дээш хувь нь эмэгтэй гишүүд байх хоршооны дарга нь эмэгтэй байх;
  • Нийт ажиллагсдын хамгийн багадаа 50.0% нь эмэгтэйчүүд байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Зээлийн маягт (Банкны салбараас)
  • ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, Байгууллагын дүрэм, танилцуулга
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
  • Зээл авах тухай ТУЗ-ын зөвшөөрөл, хувь нийлүүлэгчдийн хурлын протокол
  • Эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэхийн эх хувь, эх хувиар авчрах боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг
  • Барьцаанд тавих хөрөнгийн баримт бичгүүд
  • Аудит, татварын албаар баталгаажуулсан тайлан болон бусад орлого, зарлагыг нотлох баримтууд
  • Зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт, түүнтэй холбоотойгоор хийгдсэн гэрээ хэлцэл
  • Сүүлийн 3 жилийн хугацааны зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд
  • Бусад

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.