“АГААРЫН БОХИРДОЛГҮЙ ӨМНӨГОВЬ”
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-10-20
“АГААРЫН БОХИРДОЛГҮЙ ӨМНӨГОВЬ”
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ИРГЭДЭД БҮРЭН ШАТАЛТТАЙ “НҮҮДЭЛЧИН” ЗУУХ ОЛГОЛОО
Монгол инженерүүдийн олон жилийн туршилт судалгаанд үндэслэн зохион бүтээгдсэн олон улсын оюуны өмчийн патенттай, Европын итгэмжлэгдсэн лабораторид туршигдаж баталгаажсан “Нүүдэлчин” зуухыг агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Даланзадгад сумын галлагаатай айл өрхүүдэд 90 хувийн хөнгөлөлттэй үнээр олголоо. Энэхүү зуухны онцлог нь:
-Тортог угаарын хорт хийг 100% шатааж утаагүй болгоно.
- 8-12 цаг дулаанаа тогтмол температурт хадгална.
-Бүх төрлийн түлшинд тохиромжтой бөгөөд түлшний зарцуулалт 30%-40% буурна
-Яндан хөөлөхгүй хөө нь доошоо унаж хөөлөгддөг. -Энгийн болон бусад сайжруулсан зуухнаас 3 дахин бага түлш зарцуулдаг.
- Аргал, хөрзөн түлж болдог
- Үнс маш бага гардаг гэдгээрээ онцлог юм. Зах зээлд 1,100,000-1,300,000 төгрөгөөр борлуулагдаж буй “Нүүдэлчин” зуухыг орон нутгийн төсвөөр иргэддээ дэмжлэг үзүүлэн 100,000 төгрөгөөр айл өрхүүдэд олгох ажил үргэлжилж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.171.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.