ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-10-23
Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулж, төрийн албан хаагчийн ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах бодлогыг хэрэгжүүлж, “Сум, агентлаг, төсөвт байгууллагын удирдлага, хүний нөөц, дотоод ажил хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах сургалт”-ыг өнөөдөр зохион байгууллаа.
Монгол улсын хууль тогтоомж болон шинээр батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”-ийг хэрэгжүүлж, хүний нөөцийн бодлого тодорхойлдог байгууллагын дарга, удирдлага, хүний нөөцийн асуудал хариуцсан нийт 120 алба хаагч, Өмнөговь аймгийн 4800 гаруй төрийн албан хаагчийн төлөөлөл энэхүү сургалтад хамрагдаж, мэдлэгээ дээшлүүллээ.
Төрийн албан хаагчдыг соён гэгээрүүлэх сургалт, арга хэмжээг аймаг, бүс, салбарын хэмжээнд өмнө нь 5 удаа зохион байгуулсан бөгөөд 6 дахь удаагийн сургалтыг Монголын Хүний нөөцийн аудиторуудын холбоотой хамтран зохион байгууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.186.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.