Б.Чойжилсүрэн: УБ хот, 6 аймаг 150 суманд өдөрт гурван цаг цахилгааны хязгаарлалт хийнэ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-13
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлдэг эрчим хүчний хэмжээгээ хоёр дахин бууруулахаа илэрхийлсэн. Ингэхдээ 150 МВт-аас илүү эрчим хүч нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдлээ. Орос улс дотоодынхаа эрчим хүчний чадлыг хангах үүднээс экспортоо багасгах шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн.
Иймд Монгол Улсад эрчим хүчний чадлын дутагдал үүсэх эрсдэл байгаа учраас өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдийн цахилгаанд тодорхой хязгаарлалтыг хийнэ. Төвийн эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдах Улаанбаатар хот, 6 аймаг 150 суманд өдөрт гурван цаг цахилгааны хязгаарлалт хийх төлөвлөгөө гаргаад байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.139.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.