“Mongolian Mining Week-2023” чуулга уулзалтад Р.Фрийдланд оролцоно
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-05
“Mining week-2023” уул уурхайн салбарын нэгдсэн арга хэмжээ ирэх 7 хоногт буюу энэ сарын 9-13-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болно.
Чуулга уулзалтын онцлох зочноор “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Р.Фрийдланд уригдсан бөгөөд тэрбээр арга хэмжээний эхний өдрийн онцлох илтгэлийг тавих юм.
Түүний хувьд Оюутолгой тэргүүтэй дэлхийд тэргүүлэх зэсийн том ордуудыг нээн илрүүлсэн билээ.
Энэ жилийн чуулга уулзалт хөрөнгө оруулалт, шинэ төслүүдийг онцолно.
Эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид та бүхнийг “Mongolian Mining week 2023” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.149.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.