ӨВ: "ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ" ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-30
 
Зорилтот жилийн хүрээнд төрийн үйлчилгээг хялбаршуулан олон шат дамжлагагүй, хүнд сурталгүй иргэдэд хүргэх, иргэн, төр, аж ахуйн нэгжийн цаг хугацааг хэмнэх, зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний хөгжлийг дэмжих зорилгоор дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр урьдчилан төлөвлөж байна. Үүнд:
Сумдын алслагдсан багуудад үүрэн холбооны станцын өргөтгөл хийх,
Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд шилэн кабелийн сувагчлал татах,
Сумдын Засаг даргын Тамгын газрын гадна талбайд болон Арвайхээр сумын нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэнд үнэгүй ашиглагдах интернэт сүлжээг бий болгох,
Төсөвт байгууллагуудад (ӨЭМТ, БОЭТ гэх мэт) үнэгүй ашиглагдах интернэт сүлжээг бий болгох,
Нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэг, сургуулийн камержуулалтыг сайжруулах,
Зорилтот бүлгийн иргэдийн цахим үйлчилгээг авах чадавхыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.172.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.