ӨВ: Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал хуралдлаа
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-18
 
Тогтсон ёсоор Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7032-1111 утсанд иргэдээс ирүүлсэн санал, гомдол, түүний шийдвэрлэлттэй танилцав.
2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 52 асуудлаар 81 иргэн хандаж, санал хүсэлт, гомдлоо илэрхийлсэн бөгөөд 2508 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авчээ.
Иргэдээс ирүүлсэн гомдлын 29 буюу 36 хувь нь орон сууцуудын халаалттай холбоотой асуудал эзэлж байгаа бөгөөд гомдолд хамаарч буй Цэргийн ангийн уурын зуух, Газрын улаач ХХК, Өв-Илч ХХК, Хангамж өргөө ХХК-уудын дулаан хангамжийн байгууллагуудад тухай бүрд асуудлыг танилцуулан, шийдвэрлэж, ирсэн хариуг иргэнд эргэн мэдээлсэн байна.
Мөн Арвайхээр сумын ЗДТГ-ын харьяалах асуудлын хүрээнд 24 иргэн гомдол ирүүлсэн бол цахилгаан эрчим хүчтэй холбоотой асуудлаар 10, боловсролын салбартай холбоотой асуудлаар 9 иргэн тус тус ханджээ.
Иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлүүлэхээр салбарын удирдлагуудад болон харьяа байгууллагуудын дарга нарт хариу арга хэмжээг авч ажиллах үүрэг чиглэл өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.200.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.