ХО: Казак түмний соёлын өвийн өдрүүд тохиож байна
Б.Норовням
Үйл явдал
/
2023-08-09
Монгол угсаатны үнэт өв болсон олон ястны соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Дөрвөд, Урианхай, Тува өв соёлын өдрүүдийг зохион байгуулсан бол энэ жил Ховд аймгийн Ховд суманд “Казак түмний соёлын өвийн өдрүүд” арга хэмжээг Ховд аймгийн ЗДТГ Ховд сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна. Казак түмний зан заншил, ахуйн соёл, уламжлалт түүхэн наадгайг сурталчлах таниулах соёлын арга хэмжээнд 1200 гаруй иргэд оролцож байна. Тус арга хэмжээний хүрээнд “Бата” ерөөл, 100 домборчдын чуулга, “Хамажай” үндэсний бүжиг, “Тэмээн нүүдэл” үзүүлбэр, “Бүргэдийн” үзүүлбэр, “Көкпар” үзүүлбэр, “Кыз куар” үзүүлбэр, “Асык ойын” үзүүлбэрүүд явагдах бол үндэсний уламжлал болсон Тогыз кумалак, Көкпар, Тенге iлу, Айтыс гэсэн тэмцээнүүд болох юм.
Монгол Улсын казах түмэн шашин, үндэсний соёл, ёс уламжлалаа хадгалж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн уламжлуулж, хүн төрөлхтний соёлын нандин өвийг зуунаас зуунд тээн залгамжлуулахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн Хөх тэнгэрийг эрхшээж, хүчит жигүүртний далавчаар жигүүрлэсэн казах түмэн минь өв соёлын өдрүүдээ сайхан өнгөрүүлж үүх түүхээ түгээн дэлгэрүүлцгээе!
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.213.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.