MINING WEEK 2023: Бага танхимын хурлын тойм
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-10
Хоёр танхимд хуваагдан зохион байгуулагдаж буй уг арга хэмжээний Бага танхимд эрдэс баялгийн салбарын холбогдох хуулийн шинэчлэл, өнөөгийн нөхцөл байдал хийгээд тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөнө.
Тухайлбал,
✔️УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг,
✔️Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал Монгол орны хэмжээнд хийгдэж буй ашигт малтмалын хайгуулын ажлын талаар,
✔️Монголын даатгалын холбооны Гүйцэтгэх захирал Ж.Батжаргал Уул уурхайн салбарын эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх нь сэдвээр тус тус илтгэл танилцуулна.
Мөн Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Сүхбаяр нар уул уурхайн нөлөөлөл, түүнээс урьдчилан сэргийлж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудлыг хөндөнө.
Үүний дараа Хариуцлагатай уул уурхайн олон улсын сайн жишгийг Австрали, Монголын хамтран хэрэгжүүлж буй “АМЕП-2” хөтөлбөрийн ахлагч Рена Гүэндүэз танилцуулах бол “Хил хязгааргүй алхам” ТББ-ын захирал, ТАН эвслийн гишүүн Н.Баярсайхан уул уурхай, орон нутгийн харилцааг илтгэлдээ онцолно.
Чуулганы төгсгөлд Бага танхимын оролцогч талууд хариуцлагатай уул уурхайг Монголд нутагшуулах асуудлыг хэлэлцэнэ.
Түүнчлэн энэ өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци, хувийн хэвшлүүд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.
Энэ жилийн чуулганд Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ИБУИНХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид оролцож байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.150.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.