ӨВ: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-24
 
Жил бүр Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөдөг уламжлалтай. Өнөөдөр төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад тэнцсэн алба хаагчдын төлөөлөл тангараг өргөж, эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан үнэнч шударгаар ажиллахаа тангараглалаа.
Төрийн жинхэнэ албан хаагчдад хандаж, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд хэлэхдээ “Та бүхэн эрхзүйн хувьд ажлын байр, албан тушаалаа баталгаажуулж, хуульд заасан нийтлэг эрх, нийгмийн баталгаагаар хангагдах нөхцөл бүрдэж байна. Мэргэжил, мэдлэгийн хувьд шалгалтаа өгөөд тэнцээд, одоо ажлын байрандаа ёс зүйг эрхэмлэн, мэргэжлийн ур чадвараа цаг ямагт дээшлүүлэх шаардлага гарна. Тиймээс богино хугацаанд дадлагажиж, байнга сурч хөгжих шаардлагатай” хэмээн, өргөсөн тангаргаа алхам тутамдаа санан, төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж ажиллахыг хүсэн, баяр хүргэлээ.
Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс энэ онд төрийн албаны ерөнхий шалгалтыг 4 удаа буюу улирал бүр зохион байгуулсан бөгөөд давхацсан тоогоор 384 иргэн шалгалт өгч, төрийн албан хаагчийн нөөцийг 164 хүнээр нэмэгдүүлээд байна. Аймгийн хэмжээнд 147 төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог зарлан, сонгон шалгаруулалтыг зохион байгуулснаар 92 иргэн тэнцэж, томилогдсон.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.254.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.