ӨВ: IV УЛИРЛЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 48 ШАЛГУУЛАГЧ ТЭНЦЛЭЭ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-23
 
Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг Өвөрхангай аймагт өгөхөөр 118 иргэн бүртгүүлсэн. Үүнээс 95 иргэн буюу 80.8 хувь нь шалгалт өгч, ерөнхий мэдлэгийн шалгалтад 60, монгол хэл, бичгийн чадварын шалгалтад 50, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 48 иргэн тэнцсэнээр нийт шалгуулагчийн 50.5 хувь нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдлээ.
Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хуульд заасны дагуу 2023 онд дөрвөн удаагийн шалгалтыг зохион байгуулахад нийт 478 иргэн бүртгүүлснээс 384 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгч, 164 иргэн буюу 42.7 хувь нь тэнцэн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.163.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.