ӨВ : "Эрсдэлийн үндэсний форум"-ийг "Эрсдэл ба Стандарт" уриатайгаар яг одоо зохион байгуулагдаж байна
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-20
Үндэсний форумд төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд, иргэдийн төлөөлөл 160 гаруй хүн оролцож байна.
Монгол Улсын шадар сайдын санаачилгаар жил бүр зохион байгуулагддаг тус форум нь нийслэл хотод 14 дэх жилдээ, орон нутагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаа онцлог болж байгаа юм.
Форумын үндсэн арга хэмжээ нь илтгэл мэдээлэл, хэлэлцүүлэг гэсэн хоёр хэсгээс бүрдэж, дараах сэдвүүд багтжээ. Үүнд:
✅ “Эрсэлтэй орчин ба Монгол хүн” сэдвээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан /цахимаар/
✅ “Өвөрхангай аймгийн уур амьсгалын өөрчлөлт ба эрсдэл” сэдвээр Ус цаг уур, орчны шинжилгээний төв
✅ “Гамшгийн эрсдэлийн менежмент”, “Газар хөдлөлт” сэдвүүдээр Онцгой байдлын газар
✅ “Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 2023 онд гал, үер болон бусад гамшгаас учирсан хохирол, хэрэгжүүлсэн арга хэмжээ” сэдвээр Засаг даргын Тамгын газар
✅ “Эрсдэлийг удирдах стандарт” сэдвээр Стандарт хэмжил зүйн хэлтэс
✅ “Ковидийн дараах эрүүл мэндэд учирч буй эрсдэл ба стандарт” сэдвээр Эрүүл мэндийн газар
✅ “Хүнсний аюулгүй байдлын эрсдэл ба бууруулах арга зам” сэдвээр Хүнс, хөдөө аж ахуйн газар
✅ “Барилга дэд бүтцийн салбарын эрсдэл ба стандарт” сэдвээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
✅ “Гэмт хэрэг зөрчлийн эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мэдээлэл” сэдвээр Цагдаагийн газар
✅ “Эрсдэлийн үеийн даатгалын ач холбогдол” сэдвээр Монгол Даатгал ХХК-ний салбар тус тус танилцуулна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.107.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.