ХО: Өнөөдөр орчин цагийн мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр
Б.Норовням
Үйл явдал
/
2023-08-15
Өнөөдөр орчин цагийн мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр Ховд аймагт маань болж баярын хуралд нь оролцож, мал аж ахуйн салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн үе үеийн малын эмч нартаа хүндэтгэл үзүүллээ. Мал эрүүл бол мал аж ахуйн салбарын хөгжил дэвшил, махны экспорт гадаад худалдаа дагаад өснө. Өөрөөр хэлбэл малын эмч нарын үүрэх ачаа, оруулах хувь нэмэр их юм аа. Та бүгдэд талархал илэрхийлж 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье ээ.
Түүнчлэн өнөөдөр Ховд аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн 100 жилийн ойн баяр тохиож байна. Юмжаагийн Цэдэнбал агсанаас авхуулаад Монголын олон олон төр нийгмийн зүтгэлтнүүд төрөн гарсан тус сургуулийн багш ажилчид, үе үеийн төгсөгчдөд мөн ойн баярын мэнд дэвшүүлж байгааг хүлээн авна уу. Ном эрдмийн цагаан гэгээ түгэн дэлгэрэг ээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.138.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.