ӨВ: ЭРСДЭЛ БА СТАНДАРТ ФОРУМ БОЛНО
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-18
 
Монгол Улсын шадар сайдын санаачилгаар Эрсдэлийн үндэсний форумыг “Эрсдэл ба стандарт” уриатайгаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Хүүхдийн ордонд 08:30 цагт зохион байгуулах гэж байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар Эрсдэлийн үндэсний форумыг Өвөрхангай аймагт зохион байгуулах ажлын хэсгийг Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар ахлуулан томилж, ажиллаж байгаа юм.
Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжилд нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийг тодорхойлох, учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, стандартыг сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх зорилго бүхий энэхүү үйл ажиллагаанд төр, иргэний нийгэм, олон улсын болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэр эрхлэгч, хэвлэл мэдээллийн зэрэг бүхий л салбарынхан, иргэд оролцох боломжтой.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.182.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.