ӨВ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-15
 
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Э.Бадамгэрэл шинээр батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”-аар албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Энэхүү хуулиар төрийн албан хаагч үйл ажиллагаандаа баримтлах зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоож өгсний зэрэгцээ Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлагыг хуульчилж өгсөн. Мөн хуулиар ёс зүйн асуудал эрхлэх эрх бүхий этгээд түүний эрх, үүрэг, ёс зүйн асуудлаар гомдол мэдээлэл гаргах, түүнийг хэрхэн хянан шийдвэрлэх асуудлыг зохицуулж өгсөн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.62.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.