ХО: БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ, БАГШ НАРЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨНӨӨДӨР ХОВД АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-09-09
"БОЛОВСРОЛОО ДЭМЖЬЕ" уулзалт хэлэлцүүлгийн ерөнхий зохион байгуулагчаар БШУЯ, УИХ гишүүн Ш.Адьшаагийн ажлын алба, БЕГ ажиллаж байгаа бол Ховд аймгийн ЗДТГ, Ховд аймгийн БШУГ хамтран зохион байгуулж байна. ✅
?? Ховд аймгийн ЕБС, СӨБ-ын байгууллага, Хөгжил политехник коллеж ГБХЗХГ-ын багш ажилчдад зориулсан "БОЛОВСРОЛОО ДЭМЖЬЕ" уулзалт хэлэлцүүлэгт Ховд аймгийн ЕБС-ийн 300 гаруй багш нар хамрагдаж байна. ✅
? Уулзалт хэлэлцүүлгийн нээлтэд УИХ гишүүн Ш.Адьшаа, Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. ✅
?? УИХ гишүүн Ш.Адьшаа хэлсэн үгэндээ хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүүхэд хамгааллын асуудал өнөөдөр улсын хэмжээнд тулгамдаад байгаа гэдгийг онцлов. Түүнчлэн энэ асуудлыг шийдэх гарц гаргалгааг эрэлхийлж Ховд аймгийн хэмжээнд Японы хүүхдийг ивээх сан, Ховд аймгийн ерөнхий боловсролын газартай хамтарч сургалт, судалгааны олон ажил хийж эхлээд байна. ✅
? Мөн хүүхдийг хүчирхийлээс хамгаалах асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх талаар хурлын үеэр хөндлөө
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.181.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.