ӨВ: Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал хуралдлаа
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-31
 
Тогтсон ёсоор Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7032-1111 утсанд иргэдээс ирүүлсэн санал, гомдол, түүний шийдвэрлэлттэй танилцав. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд 29 асуудлаар 44 иргэн хандаж, санал хүсэлтээ илэрхийлсэн бол 630 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авчээ. Ирсэн гомдол, саналыг харьяалагдах байгууллагуудад хүргүүлэн, шийдвэрлүүлсэн байна.
Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн зүгээс иргэдийн гомдол ихээр ирдэг боловсрол, эрүүл мэндийн салбар, цахилгаан түгээх эрчим хүчний газар, барилга, бүтээн байгуулалтын асуудал хариуцсан хэлтэс, агентлагуудын удирдлагууд иргэдээс ирсэн гомдлыг хууль, эрх зүйн хүрээнд шуурхай, үр дүнтэй шийдвэрлэж, шийдвэрлэлтийн явц, үр дүнг мэдээлж ажиллах чиглэлээр үүрэг өгөв.
Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төрийн болон төрийн өмчит байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын дэвсгэр өнгийг цэнхэр болгох ажлыг ойрын хугацаанд зохион байгуулж дуусгахыг холбогдох байгууллагад үүрэг болголоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.211.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.