ХО: ХОВД АЙМАГ ДАРВИ СУМЫН АРД ИРГЭДИЙН УУЛЗАЛТ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-09-17
Ард иргэдтэй хийсэн эхний уулзалтад Дарви сумын Булаг, Дэлгэр, Мөрөн, Мөнгөнаяга багийн иргэд өргөн дэлгэр оролцлоо.✅
Иргэд сонгогчдын зүгээс санал бодлоо солилцож тулгамдаад байгаа дараах асуудлуудыг дэвшүүллээ. ?
1.Хөшөөтийн уурхайд олборлолт хийж буй "МоЭнКо" компани анхны гэрээний үүргээ биелүүлж ажиллахгүй байгаад нутгийн иргэд бухимдалтай байна ✅
2. Малын түүхий эд үнэгүй байна. Малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах боломж байгаа эсэх.✅
3.Орон нутгийн сурагчдын хаврын амралтыг өөрчлөх боломж байгаа эсэх ✅
4. Дарви сумын спорт заалыг 2024 онд багтаан ашиглалтад оруулах боломжтой эсэх ✅
5. Уул уурхай их ухсанаас болж, байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, зунд нь үер их бууж, өвөлд нь зудтай байгаа асуудалд анхаарч өгөх ✅
6. Аймаг сум хоорондын хилийн маргааныг цэгцлэх. Говь-Алтай аймгийн Дарви сум, Ховд аймгийн Дарви сум хоорондын хилийн маргааны асуудлыг шийдэх зэрэг асуудал дээр анхаарч ажиллахыг хүслээ.
?? УИХ-ын гишүүн Ш.Адьшаа миний бие иргэд сонгогчдынхоо асуулт бүрт нэг бүрчлэн хариулт өгч цаашид анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.✅
? Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэж буй ажлаа ард иргэддээ тайлагнасан юм
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.181.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.