ХО: БУЯНТ СУМЫН МАЛЧИН ИРГЭДИЙН УУЛЗАЛТ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-09-23
Буянт сумын нийт нутаг дэвсгэрийн хөрс, бэлчээрийн хувьд доройтож, цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулахад яаралтай анхаарал хандуулах нэн шаардлагатайг иргэд онцоллоо.✅
➡ Усны хомсдолыг багасгахын тулд худаг олноор гаргах, газрын гарц, өвс ногоог жилээс жилд сайжруулахын тулд газар тариалангийн талбайг нь олговол өгвөл олон наст ургамлууд тарих боломж бий гэдгээ илэрхийлэв.✅
➡ Дан ганц төрдөө найдах биш иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төр иргэдийн уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах нь илүү үр дүнтэй хэмээн малчид ярьж байна.✅
➡ Баруун бүсийн оношилгооны төвийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, Уулын бүсийн сумуудад элбэгшээд байгаа чоно агнах зөвшөөрөл олгох талаар санал тавив.✅
➡ УИХ-ын гишүүн Ш.Адьшаа миний бие иргэдийн тавьсан санал хүсэлтийг холбогдох газруудад нь уламжилж хамтран ажиллах болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.194.230)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.