ӨВ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРТ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-09-12
 
Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулаан үйлдвэрлэгч ААН-үүдийн удирдлагуудад болзошгүй аюул, саатлын үед өөрийн онцлогт тохирсон түлш, сэлбэг материалын нөөцийг бүрдүүлж, бага оврын аваарын дизель тоног төхөөрөмжтэй байх үүрэг чиглэл өгсөн. Тиймээс сумдын дулаан үйлдвэрлэгчдэд хяналт тавьж ажиллахыг Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй бусад үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллах чиглэлээр үүрэг өглөө.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дараах ажлууд хийгдэж байна. Үүнд:
✅ Аймгийн хэмжээнд 5.9 сая мал намаржиж байна. Үүнээс 1.2 сая малыг малчид эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвтэй байна.
✅ Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг "Өв-Эко мийт" орон нутгийн өмчит ХХК 2023 онд Иран улсад 100.0-150.0 мянган хонины махыг малчдаас худалдан авахаар гэрээ байгуулсны үндсэн дээр орон нутаг дахь худалдан авалтыг Улаанбаатар хотын ханшаар авч байна. Мөн "Арьс-Ирээдүй" ХХК хонины нэхийг Улаанбаатар хотын ханшаар худалдан авч байгаа ажээ.
✅ Аймгийн хэмжээнд малчдын түвшинд 25047 тн өвс, 8349 тн гар тэжээл бэлтгэх 16698 тн хужир шүү, сумдын аюулгүй нөөцөд нийт 950 тн өвс, 760 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөд 150 тн өвс, 50 тн ногоон тэжээл бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Аймаг, сумдын аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг эхний ээлжинд “Өв-Агро гурил тэжээлийн үйлдвэр” орон нутгийн өмчит ХХК-иас нийт 308,5 тонн өвс, тэжээл худалдан авахаар гэрээ байгуулсан. Түүнчлэн сумдын аюулгүй нөөцөд өвс тэжээлийг хөнгөлттэй үнээр төвлөрүүлэх зэрэг зохион байгуулалтын ажлыг хийж эхэллээ.
✅ Энэ жил 3977 га-аас 4175 тонн малын тэжээл хураан авах урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Үүнийг аймаг дотоодын хэрэгцээнд зориулан эхний ээлжинд сумдад борлуулж өвөлжилтийн бэлтгэл хангахаар байгаа юм. 1 боодол ногоон тэжээл ойролцоогоор 11,000 төгрөгний ханштай гарч байна.
✅ Онги Ус Суваг ОНӨААТҮГ-ын засварын ажил 71%-ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Арвайхээр сумын 10, 11 дүгээр багийн цэвэр ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний ажил 85%-тай хийгдэж байна.
✅ "Дэлхийн банк”-ны төслийн хүрээнд Хархорин сумын 10/04 кВ ЦДАШ-ын ажил бүрэн хийгдэж, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр комисс хүлээж авсан. Арвайхээр сумын 10/04 кВ ЦДАШ-ын шинэчлэлийн ажил 66.7 хувьтай байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.