ӨВ: “ӨСВӨРИЙН АВРАГЧ-2023” тэмцээн зохион байгуулагдаж байна
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-09-12
 
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн оролцож, үг хэллээ. Тэрээр “Аль ч салбарт залуу боловсон хүчнээ бэлтгэх асуудал чухал байдаг. Онцгой байдлын салбар энэхүү тэмцээнээр дамжуулан залуу боловсон хүчнээ бэлтгэх, байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, анхан шатны мэдлэг, дадлыг олгож байгаа чухал үйл ажиллагааны нэг юм” хэмээн онцолж, жил бүрийн тэмцээнд бэлтгэл ханган оролцож байгаа багш, дасгалжуулагч болон залуучуудад талархал илэрхийлэн, амжилт хүслээ.
Уг тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бусдад болон өөртөө анхны тусламж үзүүлэхэд дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих зорилгоор зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн тэмцээнд 12 багийн 90 гаруй өсвөрийн аврагчид оролцож байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.167.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.