Дэлхийн зах зээлд эрсдэлгүй өрсөлдөх оновчтой гарцыг бид танд санал болгож байна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-04-28
Экспортын зээлийн даатгал манай улсад харьцангуй шинэлэг атлаа, цаг үеийн шаардлагаар нэн хэрэгцээтэй байгаа даатгалын систем юм. Энэ даатгал нь дэлхийн улс орнуудад нэгэнт бэхжин төлөвшиж, улс орныхоо ч эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг билээ. Зөвхөн ойрын ганцхан жишээг хэлэхэд манай хойд хөрш ОХУлс Эдийн засгийн хөгжлийн яамныхаа дэргэд гадаад харилцааны үр ашгаа нэмэгдүүлэх зорилготой Экспортын зээлийн агентлагтай байдаг. Харин манай орны хувьд Үндэсний давхар даатгал ХК нь 2016 оноос эхлэн эх орондоо “Экспортын зээлийн даатгал” гаргахаар маш их ажлыг хийж гүйцэтгэсэн юм. 2021 онд МУ-ын Санхүүгийн Зохицуулах хороо “Экспортын зээлийн даатгал” /цаашид ЭЗД гэх/ хэмээх бие даасан санхүүгийн бүтээгдэхүүн хэмээн хүлээн зөвшөөрч, бүртгэсэн байдаг. Өнөөдөр уг бүтээгдэхүүний дотоодын давхар даатгагчаар “Үндэсний давхар даатгал” ХК, гадаад дахь давхар даатгагчаар “Скор” компани, харин андеррайтингийн компаниар олон улсад маш туршлагатай “Tinubu square” LLC ажилладаг.
Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Хөгжлийн Ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд Үндэсний давхар даатгал ХК Экспортын зээлийн даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлж нэвтрүүллээ. Ийнхүү орчин үед бүрэн төгөлдөр утгаа олж, бизнес эрхлэгчдийнхээ худалдаа үйлчилгээг эрсдэлгүй даатгахад бэлэн болоод байгаа юм.
?Үүнээс дүгнэхэд:
Зээлийн нөхцөлөөр бараа үйлчилгээний борлуулалт хийдэг экспортлогчдын авлагын тооцоог хамгаалах зорилгоор хийгддэг даатгалыг экспортын зээлийн даатгал гэж хамгийн энгийндээ ойлгож болно. ЭЗД нь улс төрийн болон арилжааны эрсдэлийн шалтгаанаар гадаад зээлдэгч бараа үйлчилгээнийхээ төлбөр тооцоог гэрээний хугацаанд хийхгүй байх эрсдэлээс экспортлогчдыг хамгаалах зорилготойгоор олон улсад хийгддэг гэрээ юм.
Бизнес эрхлэгчдийн хувьд эрсдэлийг удирдах гол хэрэгсэл нь яахын аргагүй даатгал юм. Гадаад улсаас орж ирэх авлагаа хамгаалах, гаднын худалдан авагч нар төлбөрөө цаг тухайд нь төлөхгүй байх эрсдэлийг #ЭКСПОРТЫН_ЗЭЭЛИЙН_ДААТГАЛ-аар шийдүүлээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.