Үндэсний давхар даатгал хк бүх нийтийн мод тарих нээлтийн өдөр мод тарилаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-05-15
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас жил бүр зохион байгуулдаг хаврын бүх нийтээр мод тарих өдрүүд эхэллээ.
Үндэсний Давхар Даатгал ХК-ийн хамт олны төлөөлөл 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн нээлтэд оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх талбайд 25 мод суулгалаа.
Мод тарих үндэсний өдрийн нээлтэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар оролцож, орчны эко ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Туул голын ундны усны эх үүсвэрийг хамгаалах үйлсэд нэгдэж буй хүн бүрд талархал дэвшүүлж, байгууллага тус бүрд батламж гардуулсан юм. Энэ онд Үндсэний цэцэрлэгт хүрээлэнд “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд 10 000 мод тарихаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангасан байна.
Хөтөлбөрийн энэ хаврын ажил тавдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Нийслэл хотын хэмжээнд Гачуурт, Дээд Салхит, Айцын ам, Баруун салаа, Түргэний гол, Налайх зэрэг олон байршилд мод тарьж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.126.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.