"Гадаад худалдааг амжилттай эрхлэх туршлага, боломжууд" семинар зохиогдох гэж байна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-05-25
Төрийн банк, МҮХАҮТ, Үндэсний давхар даатгал ХХК, Төв азийн зам ХХК-ын хамтын ажиллагааны хүрээнд Экспорт, импортын гадаад худалдаа эрхэлдэг уул уурхайн бус салбарын компаниуд болон ЖДҮ эрхлэгч байгууллагуудад худалдааны салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагаас суралцах боломжийг олгох зорилгоор сургалт, семинарыг зохион байгуулах гэж байна.
 
Импортын худалдаа эрхлэгчдэд зориулсан семинар 2023.05.29 14:00-17:00
Экспортын худалдаа эрхлэгчдэд зориулсан семинар 2023.05.30 14:00-17:00
---
Төрийн банкны төв байрны 9-р давхрын хурлын танхим /Цэцэг төвийн баруун талд/
---
Бүртгэл: Та tradefinance@statebank.mn хаягаар (байгууллагын нэр, оролцогчийн нэр, албан тушаал, утас, албан имэйл, аль өдрийн сургалтад хамрагдах) мэдээллийг ирүүлнэ үү. Мөн банкны 1800-1881 лавлах төвийн утсаар бүртгүүлэх боломжтой
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.211.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.