ӨМНӨГОВЬ АЙМГИЙН "УУРХАЙЧДЫН ГЭРГИЙ" НАРЫН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Үйл явдал
/
2023-12-07
Өмнөговь аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо хамтран “УУРХАЙЧДЫН ГЭРГИЙ” нарын уулзалтыг зохион байгуулна.
Үндэсний статистикийн хорооны 2023 оны 3 дугаар сарын судалгаагаар Өмнөговь аймаг нь ажиллах хүчний 32667 иргэнтэй гэж гарсан бөгөөд үүнээс уул уурхайд 4,983 иргэн ажиллаж байгаагаас эрэгтэй 4360, эмэгтэй 623 иргэн уул уурхайн салбарт ажиллаж байна.
Тиймээс уурхайчдын гэр бүлийг дэмжих, тэдний гэр бүлийн боловсролд анхаарал хандуулах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.36.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.