Экспортын зээлийн даатгал амьдралд хэрхэн хэрэгждэг вэ?
П.Ишханд
Үйл явдал
/
2023-08-17
Та бусад даатгалын л адил шимтгэл төлөх байдлаар #ЭЗД-ыг авах бөгөөд хариуд нь эрсдлийн хамгаалалтаа авна гэсэн үг.
Экспортлогч бүтээгдэхүүнээ гадаад дахь худалдан авагчид зарж борлуулсан боловч ямар нэгэн шалтгааны улмаас төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тухайн борлуулагчид нэхэмжлэлийн дүнгийн 95 хүртэлх хувийг төлж хохиролгүй болгоно. Ингэхээр ЭЗД-ын ашиг тус маш өндөр юм. Олон улсад амжилттай яваа бизнесүүдийн дийлэнхи олонхи нь гадаад дахь худалдан авагч нартаа шууд бэлэн мөнгөөр тооцоо хийх байдлаар биш, тэднийхээ боломж нөхцөлийг харгалзан зээлээр бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг.
Гэхдээ энэхүү харилцааны итгэлцлийн гүүр нь #ЭЗДаатгал байдаг тул тэд ийнхүү чөлөөтэй, айдасгүй, эрсдэлгүй худалдаа наймаагаа хийсээр байдаг билээ. Харин манай орны хувьд Үндэсний давхар даатгал компани нь Экспортын зээлийн даатгалыг утга төгөлдөр, хууль ёсны дагуу хэрэгжүүлэн ажиллаж буй нь бизнес эрхлэгчдэд олон талын давуу эрхтэй, ихээхэн шинэлэг ажил болж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.177.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.