Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт "Даатгагчийн баталгаа"-г хэрэглэх боломжтой боллоо.
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-04
Монголбанк /Монгол Улсын Төв банк/-ны Ерөнхийлөгчийн А-295 дугаар тушаалаар батлагдсан "Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтын журмын 2.1.11-т "Орон нутагт орон сууц худалдан авахад зээлийн батлан даалтын сан болон даатгагчаас урьдчилгаа төлбөрт баталгаа, батлан даалт гаргаж болно." гэж нэмэлт өөрчлөлт оруулснаар орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт "Даатгагчийн баталгаа"-г хэрэглэх боломжтой боллоо.
Даатгалын тухай хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан орон нутагт орон сууц худалдан авч буй зээлдэгчийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт даатгалын байгууллагаас батлан даалт гаргах боломж нээлттэй боллоо.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.133.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.