ХААБ: АРЬС ШИР, НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН-2023” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-10-20

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023" үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, экспортын бодлогыг нэгтгэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, мэргэжлийн холбоодын санаачилгаар “АРЬС ШИР, НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН-2023” нэгдсэн арга хэмжээ Өнөөдөр нээлтээ хийлээ.

Хөнгөн, аж үйлдвэрийн 90 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа тус арга хэмжээг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэллээ.

100 гаруй арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулсан үзэсгэлэн худалдаа Мишээл Экспогийн үзэсгэлэнгийн танхимд 10 дугаар сарын 19- 23-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.254.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.