ХААБ: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хурлыг зохион байгууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-12
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хурлыг зохион байгууллаа. Хурлыг ХХААХҮ-ийн төрийн нарийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн удирдаж, 2023 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулав.
 
Тус дэд зөвлөлөөс Бизнес эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, журмын өөрчлөлтийг түргэн шуурхай хийх, харьяа байгууллагуудын дэд бүтэц болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ. Журамд өөрчлөлт орсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах боломж бүрдэнэ. Харин зээл авахад барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа аж ахуй нэгжүүд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан баталгаа гаргуулж санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломжтой юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.136.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.