“DARKHAN DRIFT SERIES | MDS Final Round – 2023” ТЭМЦЭЭН ЭНЭ САРЫН 15-НД БОЛНО
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-10-03
 
Дархан хот үүсэн байгуулагдсаны 62 жилийн ой, Хотын баярыг угтан Дархан-Уул аймгийн ЗДТГ, “Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбоо” хамтран дотоодын жуулчлалыг хөгжүүлэх, залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дрифтийн спортыг орон даяар нээлттэй сурталчлан таниулах, тамирчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх тухайн аймагт авто спорт сонирхогчдыг нэмэгдүүлэх зорилгоор “Darkhan drift series | mds final round – 2023” тэмцээнийг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулна.
 
Морин хуур цогцолборын Аюулгүйн тойрогт зохион байгуулах тус тэмцээнийг өглөө 08:30 цагт эхлүүлж 20:30 цагт дуусгахаар төлөвлөж байна.
• Starters Drift Series – Сонирхогчдын ангиллын тэмцээн ➔ 09:00 – 14:00
• Mongolian Drift Series – Pro Мэргэжлийн ангиллын тэмцээн ➔ 14:00 – 20:00
Тэмцээний зохион байгуулагчаар:
• Дархан-уул аймгийн Засаг даргын Тамгын газар
• Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо
• Аймгийн Соёл, урлагийн газар болон бусад төр, хувийн хэвшлийн байгууллагууд ажиллана.
 
Уралдаан мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн 2 ангиллаар явагдах бөгөөд оролцогчдод Mongolian Drift Series-д тавигдах шаардлагуудыг хангасан байхаас гадна тэмцээний өмнө техникийн үзлэгт орж батлан даалтын хуудсыг бөглөх, Мэргэжлийн болон Сонирхогчдын ангиллын тамирчид тэмцээнд оролцох эрхтэй байх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.134.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.