МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 8 дахь ялалтаа байгууллаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-18

Нью Йорк хотын хамгийн идэвхтэй "Boxing Insider" холбооны 2 дахь жилийн баярын арга хэмжээ болох "Holiday Fight Night 2" эвентэд явагдаж байгаа сонирхолтой 6 тулааны нэгд МУГТ Э.Цэндбаатар тулалдсан билээ.

Тэрбээр өчигдөр Бүгд Найрамдах Доминикан Улсын боксчин Йохан Васкесийг сүүлийн 8 дугаар үед хүнд цохилтоор дутуу гаргаж мэргэжлийн боксд 8, "Boxing Insider" холбоонд 4 дэх ялалтаа байгууллаа.

Йохан Васкесын хувьд 25.4.0 амжилтын үзүүлэлттэй бөгөөд бүх өрсөлдөгчөө дутуу гаргаж байснаас гадна нэг ч удаа хүнд цохилтонд орж үзээгүй байжээ.

Э.Цэндбаатар түүнтэй хийсэн тулааныхаа дараа “Ямар ч ко авч үзээгүй, нэг ч удаа нокаутад орж үзээгүй тамирчныг найман үе тулалдаж бүгдэд нь яллаа. Миний рекорд 8:0 боллоо. Өнөөдөр миний өдөр байлаа, оргил тулааныг би хийж чадсан” хэмээсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.53.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.