Монгол улсын үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд засгийн газраас ард иргэдийн саналыг авч эхэллээ
Үйл явдал
/
2023-04-20
Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаатай хангах, сонгуулийн холимог тогтолцоог тусгах, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хэт төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгасан байна. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт өнөөдөр /2023.04.20/ засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг иргэдэд танилцуулж, тэдний санал бодлыг нээлттэй сонслоо.
Тус хэлэлцүүлэгт Дархан хотын статусыг сэргээж улсын зэрэглэлтэй хот болгох саналыг иргэд удаа дараа тавилаа. Мөн УИХ-ын сонгуульд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудаар ч олон талын байр суурийг илэрхийлсэн юм.
 
Та Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд хүргэх санал, зөвлөмжөө Монгол Улсын Засгийн газарт https://cabinet.gov.mn/ хаягаар ирүүлэх, эсвэл 51-263054 дугаарын утсанд залган өгөх боломжтой.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.38.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.